2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно. Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.