Манай улсын хамгийн их үзэгчтэй телевиз бол Монгол HD. Тэд хаалтын гэрээгүй, сонирхолтой контент нийлүүлдэг, мөн кинонуудаа ч албан ёсны эрхтэй гаргадаг гээд олон төрлийн давуу талтай. Тиймдээ ч тэр юмуу үзэгчдийн рейтингээрээ өндөрт залардаг. Харин саяхнаас энэ телевиз олон нийтийн анхаарлыг татах, үзэх дуртай нэвтрүүлгүүдийг нөхдөггүй болгож юм үзээгүй зан гаргах боллоо хэмээн хүмүүс ярьж дуусаагүй байтал 2 дугаар сарын 21-с эхлэн тэдний суваг тэр чигтээ нөхөх үйлчилгээгүй болж байгаа талаар мэдэгдэл хийв. Ажил, хичээл гээд амжаагүй үедээ дуртай нэвтрүүлгээ нөхөөд үздэг байсан ч ийнхүү больж байгаа гэнэ. Үүний талаар ард түмэн сошиалд сэтгэгдлээ илэрхийлж байгаа ба дийлэнх нь сөрөг сэтгэгдэл байгаа харагдана лээ.