1. Улаан өнгийн лаа
Улаан өнгө өөрөөсөө их эрчим ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг.
2. Улбар шар өнгийн лаа
Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ.
3. Шар өнгийн лаа
Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергиэр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.
4. Ногоон өнгийн лаа
Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход туслана. Ногоон өнгийн лааг пүрэв, баасан гарагт голдуу асааж хэрэглэдэг гэнэ.
5. Цэнхэр өнгийн лаа
Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.
6. Хар хөх өнгийн лаа
Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархины ажиллагааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах, зүүд төөрөхөд асаадаг.
7. Хар өнгийн лаа
Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа.
8. Ягаан өнгийн лаа
Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.
9. Танан цагаан өнгийн лаа
Цав цагаан өнгийн лааг асаавал сарны хүчийг татдаг гэж үздэг байна. Сарны хүч, энергийг татсанаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг аж. Цагаан лаа нь ажил төрөл карьерийг өсгөхөд ашиглаж болно. Тиймээс цагаан лааг гэрийнхээ хойд зүгт асаах нь илүү тохиромжтой. Цагаан лаа нь мэлхийн ордныхонд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд даваа гарагт асаах ёстой гэнэ.
10. Бэхэн ягаан өнгийн лаа
Ийм өнгөтэй лаа нь хүний мэдрэмжийг сайжруулдаг аж. Мөн охины ордныхонд ээлтэй бөгөөд эл лааг лхагва гарагт асааж хэрэглэвэл бие даасан байдлыг олоход туслана.
11. Алт, мөнгөн лаа нь эрх мэдэл, албан тушаал ахих, aз хийморь дуудаж санасан ажил бүхнийг бүтээхэд туслана.