“UBS”, Өлзий телевизийн захирал, хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжав урлагт чин үнэнчээр зүтгэж яваа нэгэн. Тэрбээр өөрийн ур чадвар, сайхан хамт олныхоо ачаар жилийн жилд “Миний дуунууд” тоглолтыг хийдэг уламжлалтай болсон билээ.
Тэгвэл өнгөрсөн жилийнхээ тоглолтын ашгаар ажилчдынхаа цалинг тавих зорилт дэвшүүлсэн гэнэ.Учир нь өнгөрсөн жил “UBS” телевизэд гал гарч их хэмжээний хохирол амсч нийт техник хэрэгслийн бараг тал хувь нь ашиглалтаас гарсан гэдэг. Эфирээ таслах уу, хүнээ цөөлөх үү,техник авах уу? ажилчдынхаа цалинг тавих уу гэх зэрэг олон асуудлын өмнө тулгарсан Балхаа захирал тун оновчтой шийдвэр тухайн үед гаргасан гэдэг.
Тэрбээр хүнээ ч цөөлөхгүй, эфирээ ч таслахгүй байгаа мөнгөөрөө техник хэрэгсэл авсан гэдэг. Харин тоглолт хийж ашгаар нь ажилчдынхаа цалинг авч хэсэг хугацаанд ааг амьсгаа авсан гэнэ лээ. Авьяаслаг захиралтай “UBS”, Өлзий телевизийнхэн азтай.