Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба Галхүүгийн тавьсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, 3 гол асуудлыг 3 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхийг холбогдох дарга нарт үүрэгдсэн. Өнөөдөр 3 хоногт 3 асуудлаа шийдснээ мэдэгдлээ:
– ХХҮГ-аас иргэн У.Галхүүгийн гэр бүлийг хүнсний эрхийн бичигт хамруулсан
– ЭХМК-ын хурлаас У.Галхүүгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 80 хувиар тогтоосон.
– ТЗУХ, НБХ хамтран У.Галхүүг 3 сарын 1-ээс ажлын байраар хангахаар болсон талаар өнөөдөр аймгийн даргад танилцууллаа.