Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2018.02.14/ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг томилжээ.
Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлахад С.Наранцогт нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн юм. Тиймээс сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, дээрх шийдвэрийг гаргажээ.
С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй нэгэн юм байна.
Өнгөрсөн жилүүдэд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөрийн яаманд газрын дарга зэрэг албыг хашиж байсан аж. Мөн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.