Үндсэн хуулийн цэц маргааш 09.30 цагт хуралдана. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрхийн асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглосон. Энэ ньҮндсэн хууль зөрчсөн эсэхийг маргааш хянан хэлэлцэнэ.