Шороон Нохой жилийн босгон дээр Хэнтий аймгаас энэ жил 7 улсын аварга малчин, 1 улсын хошой аварга малчин төрөн гарсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгаас эхлэсэн албан айлчлалын үеэрээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын хамт Баянхутаг сумаас төрөн гарсан улсын аварга, хошой аварга малчдад цол, тэмдэг, шагналыг нь гардуулан өглөө.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын хошоо аварга малчин Л.Лувсанбаяр.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын аварга малчин Г.Гонгорбаатар
Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч ирснээс гадна хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэдэг юм байна. Түүнчлэн нутгийнхаа амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна. Мөн орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлсээр ирсэн буянтай үйлстэнгүүд гэдгийг энэ үеэр хурсан нутгийн олон онцлон хэлж байлаа.
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан юм.
Хэнтий аймгийн хувьд Улсын хошой аварга малчнаар:
– Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Лувсансүрэнгийн Лувсанбаяр
“Улсын аварга малчин”-аар:
– Хэнтий аймгийнБаян-Адрага сумын Жаргалант багийн малчин Лувсанцэрэнгийн Аюурзана,
-Биндэр сумынБаян-Өндөр багийн малчин ЭрдэнэжамцынДашдэндэв,
-Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Гомбосүрэнгийн Гонгорбаатар,
-Галшар сумын Сангийн далайбагийн малчин Дугарсүрэнгийн Энхтайван,
-Хэрлэн сумын Тахилгат багийн малчин Доржийн Пүрвээ,
-Баянмөнх сумын Дулаан багийн малчин Жамъяндоржийн Пүрэвчулуун,
-Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Цэдэвсүрэнгийн Болд нар шалгарчээ.