Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар, амбулаторийн 69.323 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2635 тохиолдол оношлогджээ.
Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар тус, тус бага байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийт өвчлөгсдийн
- 38.5 хувийг 0-1 нас,
- 26.6 хувийг 2-4 нас,
- 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 838 дуудлага ирснээс 30.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 06-ны байдлаар, 2084 орон дээр 1753 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн. Шинээр хэвтсэн өвчтөний 143 буюу 36.4 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.