Олон мянган хүний амь насыг зөвхөн эмч нар болон гал сөнөөгчид авардаг төдийгөөр олйгох нь өрөөсгөл юм. Жеймс Харрисон гэдэг энэ хүн цусаа тогтмол өгч, 2 сая гаруй хүний амь насыг аварчээ. Түүнийг 13 настай үед нь нэн хүнд мэс засал хийхээс аргагүй болж, энэ үеэр их хэмжээний цус алдсан байна. Жеймст донорын 13 орчим литр цус хийх хэрэгтэй болж байжээ.
Ийнхүү доноруудын ачаар Жеймс амьд гарсан байна. Мэс заслын дараа тэр насанд хүрмэгцээ л би цусаа өгөх болно гэж амлажээ. Ингээд Жеймс хэлсэндээ хүрч, 18 наснаасаа 57 нас хүртлээ гурван долоо хоногт нэг удаа 400 мл цус өгч байжээ.
2017 оны 12 дугаар сарын 27-нд тэрээр 81 нас хүрснээсээ хойш цусаа өгөхөө больжээ. Учир нь Австралид ийм журам дүрэм байдаг аж.Энэ хугацаанд тэр 400 орчим литр цус өгчээ. Энд нэг сонин зүйл бий гэнэ.Жеймс Харрисоны цус өвөрмөц онцлогтой бөгөөд түүний цусны плазм нь эх, хүүхдийн резус-факторын дархлааны хариу урвалаас сэргийлж чаддаг хангалттай хүч бүхий эсрэг биетийг агуулдаг байна. Эсрэг биетгүйгээр ийм резус-урвал хүүхдийг цусны аюулт өвчинтэй болгож мэдэхээс гадна, үхэлд хүргэж ч магадгүй юм.
Ийнхүү донорын хувиар ЖеймсХаррисоны үнэ цэнийг үнэлж цэгнэхэд хэцүү юм. Эмнэлгийн ажилтнуудын тооцоолсноор Жеймс Харрисоны цус шинээр төрсөн 2 сая гаруй хүүхэд, түүний дотор Жеймсийн өөрийнх нь төрсөн охиныг болзошгүй үхлээс аварсан байна.
Үүнээс гадна Жеймс Харрисоны цусны плазмыг үндэслэн эрдэмтэд тусгай бэлдмэл хийж, энэ нь нэг бус жирэмсэн эмэгтэйд тус болжээ. Ийнхүү одоо тэр “Алтан гартай хүн” гэдгээрээ алдартай болсон байна. Түүний энэ гавьяаг үнэлж Австралийн одонгоор шагнасан юм. Гэхдээ ямар ч шагналыг аврагдсан олон сая гэр бүлийн талархалын үгтэй зүйрлэхийн аргагүй билээ.