Пёнчан-2018 өвлийн олимпод оролцох манай баг тамирчид өчигдөр БНСУ-д очоод буй. Баг тамирчдын олимпийн хувцас 310 сая төгрөгөөр хийсэн ажлын хувцас гэхчлэнгээр олон нийтээс багагүй шүүмж хүртсэн. Тэгвэл цанын тамирчдын уралдаан тэмцээнд өмсөх хувцас өөр гэдгийг мэргэжлийн холбооноос зарлалаа.
Цанын шигшээ багийн хувцсыг БТСГ-ын санхүүжилтээр Финлянд улсад захиалан хийлгэжээ. Төрийн далбааг бэлгэдсэн тус хувцсыг тамирчид цагаан олимпийн тэмцээн уралдаанд өмсөх юм байна.