Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар “Цахим мэдээллийн танхим”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэргэжилтэн Ж.Нарантуяа Ж.Наранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа аймгийн газар хэлтсийн дарга нар эмч, мэргэжилтнүүд оролцлоо.Сумдын засаг дарга болон эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай цахимаар холбогдож онлайн хурал хийлээ. Нийт 22 сумын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдох боломжтой болсон ба Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гуравдахь шатлалын эмнэлгүүдтэй холбогдож зөвлөгөө авах, хурал зөвлөгөөн хийх, өвчтөний мэдээлэл солилцох зөвлөгөө авах боломж бүрдлээ. Мөн Сумын эрүүл мэндийн төвүүд нь Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагтай холбогдож нарийн мэргэжлийн эмч нараас эмчилгээ, оношлогооны зөвлөгөө авах боломж бүрдсэн байна.