УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХОАТ-ын тухай хуулийн төслийг танилцуулж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулахдаа Монгол улсын 2017 оны эдийн засаг, төсвийн гүйцэтгэлийг дэлгэрэнгүй танилцуулав.
Өнгөрсөн онд Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг эрчимжүүлсэн. Эдийн засгийн өсөлт
- 2016 онд – 1.2%,
- 2017 онд – 3.8%-д хүрлээ.
Өсөлтийг салбаруудаар авч үзвэл, хөдөө аж ахуй – 4.4%, үйлчилгээ – 8.5% болж өсчээ. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдсэн ч Оюутолгойн баяжмал, түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбарын өсөлт 2017 онд 7.8% болж буурсан байна.