О.Магнай хэвлэлийн хурал хийх үеэрээ “Засгийн газрын бүх гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн байна. Баримт нь надад байгаа. Удахгүй би дэлгэнэ” гэсэн мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл дээрх мэдээлэл гүтгэлэг болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Тэрбээр “О.Магнай гэдэг хүн ор тас үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулсан. Энэ бол үндэслэлгүй худлаа зүйл гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.