Сүүлийн хэдэн өдөр Парис хотноо их хэмжээний аадар бороо орж улмаар гол үерлэсэн байна.
Сена мөрөний усны түвшин 5.58 метр хүрчээ.
Байгалийн гамшгийн уршгаар дэлхийн соёлын өв хадгалагддаг Луврын музей хаагдахад хүрээд байна.
Уг музейн зарим хэсгийг хаасан талаар удирдлагууд нь мэдэгджээ.
Сена мөрөн үерлэсний улмаас олон гол, горхи мөн үерлэж, олон мянган хүн үерийн гамшигт өртсөн байна.