Нийтийн дууны дуучид олноор төрж гарсаар байгаа. Тиймээс жижиг зах зээл дээр өрсөлдөх нь улам бэрхшээлтэй болсоноос залуу дуучид өмнөд хөршийг зорих нь элбэг болжээ.
Тэдний нэг дуучин Р.Жаргалсайхан өмнөд хөршийн Манжуур хотноо өдөрт гурван газарт гэрээний дагуу дуулаад нэг сая төгрөгийн орлого олдог нэгэн гэнэ.
Тэрээр СУИС-ийг М.Найдалмаагийн удирдлагад төгссөн цагаас хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж, “Хаан эцгийн нутаг” цомгоо олны хүртээл болгосон төдийгүй олон улсын “Шин Шан”-ы нэрэмжит шагналт дуучин ажээ.
“Уулс мину”, “Нутаг сайхан Алтай”, “Эр цэргийн андууд” зэрэг дуугаар нь сонсогчид түүнийг сайн мэдэх билээ