Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компани үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор “60 жилийн ойн лого бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Хүлээн авах хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 17-ныг хүртэл
Хүлээн авах хаяг: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт altanzul.b@mongolmilk.mn цахим хаягаар ирүүлэх буюу Сүү ХК-ийн байр, Маркетингийн албанд файл хэлбэрээр авчирч өгнө үү.
Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тусгайлсан шүүгчдийн комисс шалгаруулж, пэйж хуудсаараа нийтэд зарлана.
Шагнал: Хамгийн шилдгээр шалгарсан нэг бүтээлд – 3,000,000 төгрөг, өргөмжлөл, Сүү ХК-ийн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77072222, 99082465