НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нэгдүгээр сарын 21-ний буюу өнөөдөр ‘Боловсрол’ телевизээр орон даяар шууд явна.
Иргэн та 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнөөдөр явагдах тохирлын супер шагнал 150,000,000 төгрөг байна.
Хэдийгээр Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталсан ч, энэ өөрчлөлт 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.
УРАМШУУЛЛЫН ӨӨРЧЛӨГДСӨН ХЭМЖЭЭ:
- 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
- 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
- 5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 сая төгрөг,
- 6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 сая төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.