Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгох аж. Халамжийн тухай хуулиар ахмадууддаа үндэсний уламжлалт баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг өгдөг. Тодруулбал, ‘Насны хишиг’-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор дээрх хуульд тусгасан юм. Үүнд:
- 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
- 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
- 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно.