Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараад амжуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулга өглөө. Тэрбээр “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн хатуун сануулга өгсөн байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Худлаа яриад яах вэ. Зарим хэсэгт зуух тараана” хэмээн ярьсан нь Ерөнхий сайдаас банга хүртэхэд хүргэжээ.