Алтны уурхайн цооногт хувиараа алт олборлож байгаад шороонд дарагдан амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт хувиараа алт олборлож байсан 29 настай, эрэгтэй Ж нь 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдаж амь насаа алджээ.Хэргийн талаарх дуудлага 15:21 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирж Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03:30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.