Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.