АНУ-ын Дотоод хэргийн Департмент тус улсад “H-2A” болон “H-2B” визээр нэвтрэх боломжтой орнуудыг шинэчилсэн жагсаалтыг танилцууллаа. Уг хоёр визийн тусламжтай АНУ-ын компаниудад түр хугацаагаар ажиллах боломжтой аж.
Тус улс “H-2A” визийг 81 орон харин “H-2B” визийг 81 улс авах боломжтой болгосон байна.
“H-2A” виз нь улиралын чанартай буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах боломжтой бол “H-2B” визээр хөдөө аж ахуйн салбараас өөр аялал жуучлалын гэх мэт улирлын чанартай салбарт ажиллах боломжтой аж.
“Хайти, Белиз, Самоа улсын иргэд дээрх хоёр визийг түр хугацаагаар авах боломжгүй” хэмээн албаныхан мэдээлэв. Учир нь тус улсын иргэд байнга “зөрчил” гаргадаг гэнэ. Самоа улсыг “Бодлогын хувьд нийцэмжгүй орон”-оор нэрлэсэн байна.
АНУ-ын Засаг захиргаа өнгөрөгч долоо хоногт Хайтигийн иргэдэд виз олгохоос татгалзсан шийдвэр гаргасан билээ.
“Хайтичуудаас маш олон визний өргөдөл хүлээн авч байгаа боловч татгалзсаар байгаа” хэмээн Дотоод хэргийн Департментаас мэдэгдлээ. Тус улсад хулгай, хүчирхийллийн гаралт өндөр байгаа учир АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар виз олгохгүй гэдгээ тус улсын Цагаачлалын албанд илэрхийлсэн гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаачлалын албаны хүмүүсийг Цагаан ордондоо хүлээн авах үеэрээ Хайти, Сальвадор болон Африкийн бүх улсыг “Бохир заваан” хэмээн хэлсэн билээ.
“Олон мянган хайтичууд гэр бүлээ тэжээхийн тулд АНУ-ыг зорин ирдэг. Тэдний хуьвд АНУ бол ганц боломж. Бид олон мянган гайтичуудын өргөдөлд дарагдаад байна. Хайтичуудад виз олгохоос татгалзсанаар хууль бус цагаачдыг АНУ-руу чиглүүлж, манай улсын эдийн засагт аюул учруулах эрсдэлтэй” хэмээн Глобал хөгжлийн төвийн мэргэжилтэн Майкл Клеменс хэллээ.
Хайтичуудад “H-2A”, “H-2B” визийг түр хугацаагаар олгохгүй ч тэд АНУ-д сугалааны журмаар ирэх боломжтой гэнэ.
Харин “H-2A” болон “H-2B” визийг аль аль нь авах боломжтой орноор Монгол Улс багтжээ.
Монгол Улс өмнө нь “Бодлогын хувьд нийцэмжгүй” орнуудын тоонд багтдаг байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээн авахад АНУ-тай хамтран ажилладаг болсноор тус улсын иргэдийг АНУ-д ажиллах боломжийг нээж өгчээ.