АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас оюуны чадварын сорил авчээ. Цагаан ордны эмч Ронни Жэксон Трампыг танин мэдэхүйн IQ сорил өгөх заавал шаардлагагүй хэмээн ятгасан боловч АНУ-ын Ерөнхийлөгч өөрөөс нь шалгалт авахыг хүсчээ.
Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгэхүйн хувьд эрүүл эсэхэд олон нийтийн дунд эргэлзээ үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт сэтгэхүйн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд Трампын эмчид нээлттэй захидал илгээж, сэтгэхүйн хувьд эрүүл эсэхийг тогтоохыг шаардсан билээ.
Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Ронни Жэксон Ерөнхийлөгчөөс “Монреаль оюуны чадварын сорил” авсан талаар мэдээлсэн юм. Энэхүү сорил нь маш түгээмэл хэрэглэгддэг бөгөөд оюуны бэрхшээлтэй эсэхийг тогтоох боломжтой гэнэ.
10 минутын энэхүү сорил нь ой санамж, анхаарал, хэлний мэдлэг, хийсвэр сэтгэхүйн чадварыг сорьсон 30 асуулттай ажээ. Доналд Трамп 30 онооны 30 асуултад бүгдэд нь оновчтой хариулж чадсан байна. Эмч Ронни Жэксон хэлэхдээ ерөнхийлөгч сэтгэхүйн хувьд цоо эрүүл, үүрэг хариуцлага хүлээх бүрэн чадвартай хүн гэжээ.
Ронни Жэксоны хувьд Ерөнхийлөгчөөс оюуны чадварын сорил авсан анхны тохиолдол болжээ.