Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сарын сүүлээр хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж, 21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18 м/с хүрч цасан шуурга шуурах аж. Энэ үеэр зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж, авто замаар зорчих боломжгүй болох аюултай нөхцөл үүсэхийг анхаарууллаа.
Мөн баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилтөд хүндрэх нөхцөл бүрдэж болзошгүй аж
Нэгдүгээр сарын 21-ээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор -45-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35-40 градус, бусад нутгаар -29-34 градус хүрч чангарах төлөвтэй тул зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй юм байна.