Гэмт хэрэг үйлдсэн хүн болгон шоронд орох тухай хууль 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гээд байна. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Хохирол бага учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ ухаарч байгаа хүмүүст хорихоос өөр төрлийн буюу торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ял онооно. Монгол Улсыг шоронжсон улс болгохыг дэмжихгүй.