Зүүн азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд Манай улсын шигшээ гурав дахь тоглолтоо Умард Марианы Арлын шигшээтэй хийж үндсэн цагт 8:0-н харьцаатай буулган авлаа. Монгол улс эхний тоглолтондоо Макаотой 2:2-н харьцаатай тэнцсэн бол дараачийн тоглолтондоо Тайваньд 2:0-р хожигдсон билээ. Харин энэ удаад Умард Марианы Арлын шигшээг 8:0-р бут ниргэлээ. Тус тоглолтонд О.Баяржаргал эхний хоёр гоолыг хийж дүүбль хийсэн бол, Г.Төгөлдөр хоёрдугаар үед гурван гоол хийж хеттрик хийсэн. Харин үлдсэн гурван гоолыг Д.Төрбат, Н.Наранболд, Э.Пүрэвдорж нар орууллаа.