УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр: -Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор батлан, 6 чиглэлээр хэрэгжүүлж байна. 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. B, C вирусыг илрүүлэх оношилгоог хийж ЭМД-ийн сангаас тодорхой хэмжээгээр санхүүжүүллээ. Эмч, мэргэжилтнүүдийг сурган, цахим сан үүсгэж мэдээлэл оруулж байна. 2017 оны 12 дугаар сарын байдлаар элэгний шинжилгээний үзлэгт 350 гаруй хүн хамруулсан. Эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран танилцуулсан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирснээр алдаа доголдлыг засч, тодорхой үр дүнд хүрэхийн төлөө Засгийн газар ажиллана. Энэ хөтөлбөрт 2018 онд 18-36 насны хүмүүсийг хамруулах, ЭМД-г бэхжүүлнэ хэмээлээ. Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараагаар УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ уншиж танилцуулав.