Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн данхар аппаратыг цомхон чадварлаг болгох, үр ашгийг нэмэгдүүлэх талаар дорвитой өөрчлөлт хийхээ мэдэгдэж байсан.
Тэгвэл Засгийн газрын энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулжээ. Тус банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгон цөөлжээ.