Монгол улсын мөнгөний авдар дээр суусан нууц ноёнтон Д.Эрдэнэбилэгийн жинхэнэ зураг хэвлэлд анх гарч байгаа нь энэ.
Д.Эрдэнэбилэг гэж хүн өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн цусны эргэлтэд чухал нөлөөтэй салбаруудад ноёрхлоо тогтоож иржээ. 2014 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргаж байсан билээ. Тэрчлэн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж, хурал зарлан, үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн, улмаар долоон захирлыг нь газар дээр нь халах шийдвэрийг гаргаж, үйлдвэрийн захирлаарН.Батжавхлан гэгчийг шууд томилж, ажиллагсдын 40 хувийг цомхотгосон байдаг. Гол нь тухайн үед “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нар хувьчлан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан юм.
Бидний үзэж харж байсан нөгөө “ сахал” Д.Эрдэнэбилэг бол “нууц ноёнтон” эрхмийн 10 жилийн ангийн анд, багын найз нь бөгөөд хуурамч “Дамбийжаа”-гийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.