Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сард цаг агаар эрс хүйтрэхийг сэрэмжлүүлсэн байна. Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч харьцангуй суларсан ч ирэх Мягмар гаригаас дахин хүйтрэх юм байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна гэдгийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Эрс хүйтрэхээс өмнөх өдрүүдэд дулаарна. Энэ дулаарал одоо орчихсон байгаа цасан бүрхүүлийн өнгөн хэсгийг хайлмагтуулж, шөнөдөө эргэж хөлдөөд малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулахаар нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй.
Тиймээс малчид, иргэдэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүргэж, зам, даваа хаагдах эрсдэлтэйг анхааруулах нь зүйтэй.
news