Украины асуудлаар О.Цогтгэрэл даргатай “Ардчилсан нам”-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.
ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.
Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.
“Ардчилсан нам”-ын энэхүү мэдэгдлийг иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тухайлбал, “Адчилсан нам”-ыг дотоод маргаанаа шийдэж чадаагүй байж ийнхүү улс төрийн байр суурь илэрхийлэх нь буруу гэдгийг хэлж байна. Дашрамд дуулгахад, О.Цогтгэрэл даргатай АН-аас Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг ирэх сарын 3-нд хуралдахаар тов гаргажээ. Харин С.Эрдэнэ даргатай АН-аас өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч буйгаа мэдэгдсэн. Ийнхүү хоёр дарга, тэмдэгтэй АН эвлэрэх нь байтугай дахин даргын сунгаа хийж, маргаанаа үргэлжлүүлэх эсэх.