Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар элчин сайд нарыг эргүүлэн татах мөн томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Эрдэнэтуяаг эргүүлэн татаж Э.Сарантогосыг 80,8 хувийн саналаар, Монгол улсаас Швейцарын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Пүрэвсүрэнг эргүүлэн татаж, Д.Гэрэлмааг 88.5 хувийн саналаар, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Чинтүшигийг эргүүлэн татаж П.Сэргэлэнг 86.5 хувийн саналаар тус тус томиллоо.