Коронавируст халдварын Омикрон хувилбараар өвчилж гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд чухал анхаарах шаардлагатай зөвлөмжийг эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
-Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлаггүй
-Шингэн халуун бүлээн юм сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх
-Сайн унтаж амрах, дулаан байх
-Шаардлагатай тохиолдолд /38,5 дээш хэмээр халуурах/ халуун бууруулах, өвчин намдаах эмийг эмийн зааврын дагуу хэрэглэх
-Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр өдөрт нэг удаа 14 хоног, С амин дэм 1000 мг-аар /12-оос доош насны хүүхэд 500 мг хоолны дараа өдөрт нэг удаа/ 14 хоног уух зөвлөмжийг өгч байна.