Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.
Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй нөхцөл байдлыг Хятад-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан ашигтайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой юм. Тус Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар болжээ.
Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн Хятад-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба