Төр улс оршихуйн үндэс газар нутаг, Улс үндэстэн оршихуйн язгуур эрүүл иргэн, элэг бүтэн амьдрал хэмээх өвгөд дээдсийн захиас сургаал, өгөөмөр сэтгэлийг эрхэмлэн Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжил, байгаль орчин, газар нутгийн унаган төрх, бүрэн бүтэн байдал, Эрүүл Монгол иргэн, Элэн бүтэн айл өрх, иргэн бүрийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа Монгол улсын Ерөнхий сайд, түүний Засгийн газар, Улсын онцгой комиссд Хэнтий аймгийн Норовлин сумын нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээж, Covid 19 өвчнийг амжилттай даван туулах, Дэлхийн тахлын голомт бүс гэгдэж буй Ази тивдээ халдваргүй Монгол улс улсаар үлдэхийн төлөө иргэд, малчид бүр хичээж буйг дуулгаад 300 хонийг шаардлагатай зүйлд зарцуулна уу хэмээн захидалдаа дурджээ.