БНСУ-ын Үндэсний ассамблей коронавиустэй холбоотойгоор тогтоосон хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.
Тус улсын Тэгү хотын 61 настай иргэнд сувилагч титэмт вирусын халдварын шинж тэмдэг илэрч байгааг анхааруулан, шинжилгээ авахыг хүссэн ч тэрээр зөвшөөрөөгүй. Иймд сүмийн цуглаанд хамт оролцсон олон хүнд халдвар тараасныг тогтоосон юм.
Эх сурвалж: ЭМЯ