ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх МҮОНТ-ийн 13 цагийн мэдээний сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ “Коронавирусын халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн үү” гэсэн асуултад “БНСУ-д ганцхан шөнийн шинэ коронавирусийн 190 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр БНХАУ-аас илүү Өмнөд Солонгосын аюул нүүрлэж байна. БНСУ-д Монголын 50 гаруй иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаа. Урьд шөнө ирсэн гурван онгоцноос нэг хүн маш хүнд, өндөр халууралтай ирсэн. Бид Шуурхай гамшгийнхаа зарлан дуудах штабыг цуглуулсан. 11.45 цагт зарлан дуудах хүргэсэн. Шуурхай гурван анги байдаг. Нэг ангид 10-15 хүнтэй. Ирц бүртгэл 40-50 хувьтай байна. Онгоцоор ирсэн хүмүүсийг болон анхны үзсэн эмч, сувилагч нарыг тусгаарлачихсан байгаа” гэж хариуллаа.
www.medee.mn