АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Монголын шигшээ баг энэ жилийн Азийн АШТ-ээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 4 алт, 1 мөнгө, 4 хүрэлтэй Японы шигшээ багийн дараа бичигдэж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам мөнгө, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл, 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль авсан. Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Ц.Цогтбаатар алтан медаль, эрэгтэйчүүдийн 81кг жинд О.Ууганбаатар алтан медаль авсан билээ.
Тэмцээний 3 дахь өдөр 100 кг-ийн жинд барилдсан Л.Отгонбаатар учраа болгоноо цэвэр ялсаар Азийн аварга боллоо. Манай бөх хоёрдугаар тойрогт Кувейтын А.Алшаммариг 1:38, хэсгийн аваргын төлөө Казахстаны А.Серикбаевыг 1 минут, хагас шигшээд Фижигийн Тэвита Такаяваг 1:46 минутад цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын Jong-Hoon Won-тай барилдаж, давснаар анх удаагаа Азийн аварга боллоо.