Монгол Улсын хилээр хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг илрүүлэн саатууллаа.
Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд болон тус боомтын хилийн тагнуулын албаныхан хамтран шалгалт явуулж, Монгол Улсын иргэн Т гэгч этгээд биедээ “мөс” нэршилтэй химийн гаралтай мансууруулах бодис нуун хилээр оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна. Сэжигтэн этгээдийг цагдан хориод байгаа ба цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.