УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжиж огцрууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Я.Содбаатарыг чөлөөлөхийг дэмжсэн бол УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжсэн юм.