18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс” ХХК “Цагаан сар-2019″ үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ” ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”-ээр шалгарчээ
Тэд энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудсандаа “”Цагаан сар-2019″ үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ” ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, МҮХАҮТ Дархан салбарын хамт олонд талархалаа илэрхийлье. Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон шарагчин гахай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн нийтэлсэн байна.
“Мөнх ундрам хүнс” ХХК нь лам нарын орц жороор үйлдвэрлэсэн “Гандан” нэрийн хэвийн боов, өвөг дээдсээс өвлөгдсөн “Уламжлалт” хэвийн боов, баруун түмний идээний дээж “Торгууд гүрмэл” дээсэн боовыг үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ хүргэдэг юм.
Бүтээгдэхүүн борлуулагдаж буй цэгүүд
Улаанбаатар хот:
- Дүнжингарав худалдааны төв үзэсгэлэнгийн-15-р лангуу
- UB palace royal танхим- үзэсгэлэн
- Хүннү молл – үзэсгэлэн
- Алтжин бөмбөгөр-1582-р лангуу
- Мишээл экспо – үзэсгэлэн
- Буянт ухаа спорт ордон
Эрдэнэт:
- “Цах” худалдааны төв
- “Есөн эрдэнэ” зах
- “Хангарьд” спорт цогцолбор- үзэсгэлэн
Дархан:
- Олон улсын худалдааны төв нэрийн лангуу “Алтан сагс” зах нэрийн лангуу
- “Буян “ зах Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр
- Залуучууд театр- үзэсгэлэн
Утас: 99798388 ,94718848, 99960393, 99399045, 99834250
XVII Жарны шороо гахай жилдээ элэгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй