Өнөөдөр авто машины улсын дугаар нь 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Өөрөөр хэлбэл, автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Тиймээс өнөөдөр ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин маргааш шинэ оны эхний өдөр. Бүх нийтийн амралтын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.