Казахстан улсын нэр дээрээс барилддаг жүдоч олимп, дэлхийн хос хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг жил болгон бяцхан хүүхдүүдийг баярлуулдаг билээ. Тэрбээр энэ удаа “Энэрэл” төвд очин бяцхан хүүхдүүдийг баярлуулсан байна.
Энэ тухайгаа өөрийн нүүрномондоо ” Энэ удаад “Энэрэл” хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төвд очиж бяцхан дүү нартаа бэлэг өгч баярлууллаа.
Энэ төв нь тархины саажилттай хүүхдийн хөгжилд анхаарч, тэдэнд өөрсдийг нь хөгжих боломж олгож, тэдэнтэй ярилцаж, тоглож өөрийг нь энэ нийгмийн нэг хэсэг нь гэдгийг мэдрүүлж, бусад хүүхдүүдийн адилаар хөгжүүлж байгаа багш нар болон сайхан хамт олон илүү ихийг хийж бүтээхээр өмнөө том зорилго тавин ажиллаж байна.
Цаашид илүү олон хүүхдүүдийг хамруулж хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулж бидний ирээдүй болсон дүү нарыг маань зөв хүн болгож бүх зүйлийг болгоно бүтээнэ гэж зорьж байгаа хамт олонд маш их баярлалаа.” хэмээжээ.