АН-ын Бага хурал өчигдөр /2018.12.19/ 11.40 цагт эхэлж, шөнө дөл болтол хаалттай хуралдсан билээ. Бага хурлаар намын дарга У.Хүрэлсүхийн болон Хяналтын ерөнхий хорооны илтгэлийг сонсож, намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
Мөн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх саналыг тавьсан ба УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолыг Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар баталсан гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн шөнө хаасан хурлын төгсгөлд Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасч, тэдний оронд Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмэх шийдвэр гаргажээ.
МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2018.12.20/ 12:00 цагт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөх тов гарсан байна.