Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 21-ноос 12 дугаар сарын 25-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд говь, талын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.