“Asian Judo Open Hong Kong-2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээнд манай улс 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл нийт найман медаль эх орондоо авчирлаа. Тус тэмцээнд нийт 29 орны 220 жүдоч хүч үзсэн юм.
Тодруулбал, -52 кг-ийн жинд Л.Сосорбарам алт, -52 кг-ийн жинд Б.Хорлоодой, -90 кг-ийн жинд Б.Бат-Эрдэнэ, +100 кг-ийн жинд Б.Тэмүүлэн нар мөнгө, -66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, -73 кг-ийн жинд Н.Хадбаатар, Н.Түвшинбаяр, О.Цэцэнцэнгэл нар тус тус хүрэл медаль хүртжээ.