Маш хурдан баяжихыг хүсэж мөрөөдөж яваа нэгэн бол танд хамгийн зөв бөгөөд найдвартай арга замыг ямар ч үнэ төлбөргүйгээр зааж өгье!
Би эдийн засагч, санхүүч, бас бизнесмен ч биш. Гэхдээ амьдралаас олж харсан ҮНЭН дээрээ тулгуулаж байгаад зөвөлгөө өгөхболомж бол надад байна. Одооны хүүхдүүдэд заадаг эсэхийг мэдэхгүй, харин миний үед практикаар шалгагдсан мэдлэгийг үнэн гэнэ хэмээх тодорхойлолтыг нийгмийн хичээлээр ягштал цээжлүүлдэг байж билээ. Тэгэхээр амьдрал дээр хамгийн хурдан (хамгийн хурдан гэж онцолсныг минь анзаараарай) хөрөнгөжиж, баяжиж чадаж байгаа манай “мундаг” хүмүүсийн арга барил, туулсан зам, хийсэн хөдөлмөрийн туршлагаас та бид мөрөөдөлдөө хүрч болох цорын ганц ҮНЭН-ийг олж харж чадна гэсэн үг. Ингэхээр миний өгөх гэж байгаа зөвөлгөө бол тэрхүү мундаг хүмүүсийн арга туршлагаас миний олж харсан ҮНЭН гэдгийгдахин дахин онцолъё.
Өнөөдөр Монгол Улсад иргэн хүн өөрсдийн ойлгож явдаг шигээ шударгаар хөдөлмөрлөөд чинээлэг баян бас хуримтлалтай болж хэзээ ч чадахгүй шүү гэдгийг ингээд хамгийн түрүүнд зөвлөж байна. Та хичнээн ихээр хичээнгүйлэн, хөлс тань хэдэн тонноор урссан байгаад ч нэмэргүй. Тэрхүү хөдөлмөрлөсөн хөдөлмөр, урсгасан хөлс өөрт чинь биш шал өөр хэн нэгэнд мөрөөдсөн амьдралыг нь бүтээж өгдөг юм. Харин та энэ насаараатохилог орон сууц, унаа машинтай болох ужиг мөрөөдөлдөө тэжээгдсээрэлэгдэх болно. Таны орлого үр хүүхдийн чинь хүсэж байгаа боловсролын өртгийг ч дийлэхгүй. Хүн шиг амьдарч, аялаж, амарч, сувилуулахэнэ тэр бол танд бүр ч хүртээлгүй зүйл байх болно.
Тийм болоод л өнөө цагт монгол хүн хэн нэгэндээ “Цалингаараа амьдраарай чи” гэх аваас хамгийн муухай агаад доромжилсон явдалд тооцогддог болсон юм шүү дээ. Тэгэхээр би хоёр дахь зөвөлгөөгөө өгөх гэж байна. Та миний дээр дурсаншиг бусдын хүч хөдөлмөр, хөлсийг ашиглан, муухайгаар хэлвэл сорон мөлжиж чаддаг хүн болоххэрэгтэй. Ингэхийн тулд та өөрийгөө “эвдлэх” хэрэгтэй болно. Юунаас ч ичиж зовдоггүй, юуг чөрөвдөж хайрладаггүй, юунд ч ханаж цаддаггүй болох ёстой юм. Хулгай, тонуулыг дээд түвшинд хийж сурах шаардлагатай. Бүр дээд түвшинд гэж байгаа биз. Энэ маань өөр бусдын ганц нэг адуу, мал дэлсэх, нэг, хоёр сая төгрөг суйлах тухай асуудал огт биш билээ. Ингэх юм бол та жинхэнэ сүйрнэ гэсэн үг. Яагаад гэвэл танд эрүүгийн хууль шууд маш шударгаар, шуурхайүйлчилж эхлэх болно. Та гэмт хэрэгтэн болоод таны нөгөө хүсэл, мөрөөдөл хумхийн тоос лугаа нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах төлөвт үүрд шилжин замхарна. За, ингээд миний өгөх гуравдугаар зөвөлгөөнд анхаарлаа хандуулна уу!
Эхлээдбага зэрэгнуршихболж байгаадаа хүлцэл өчихнь зөв байх. Монголд “шилийн сайн эрс” гэж байлаа шүү дээ. Тэд ямар хүмүүс байсан вэ, гэхээр ердөө л хулгай, дээрэм хийдэг нөхдүүд байжээ. Жирийн буюу шилийн биш хулгайч нараасаа тэдих хэмжээний хулгай, дээрэм тонуулыг дахин дахин давтан үйлддэгээрээялгардаг байсан байна. Яахав, өөрсдийнх нь “харснаа авахгүй, хаяагаа хадрахгүй” гээд ихэвчлэн нутаг орон алгасч, хулгай тонуулаа хийдэг байсан “жудаг”-ийг нь ихэд баатарлаг, хийморлиг явдал хэмээн ойлгодог болцгоож, бүр сүүлдээ хулгай хийхийг нь хуулиар зөвшөөрөн дархалж байсан байдаг юм. Яг үнэндээ тэдний хулгай, тонуул ньхууль хэрэглэдэг хүмүүст нэн ашигтай байсан болохоор ийнхүү дархалж байж гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлздэггүй. Тэгэхээр амьдралд байж болохгүй, бидний ёс суртахуунд таарч тохирохгүй гэж үздэг юмзаримдаа бүр нийгэмд бахархал байж болдог байгаа биз. Тэр тусмаа манай Монголын өнөө цагт тахэрвээ “шилийн сайн эр” байж чадвал сая хүссэндээ хялбархан хүрэх болно гэж “зөвлөх” байна.
Энэ зөвөлгөөнд минь эргэлзэж байвал, бас айж эмээж байгаа болулс орон, ард түмэн, нийтийн өмч хөрөнгийг тэрбум, тэрбумаар нь хусч, тонож чадаж байгаа өнөө цагийн “шилийн сайн эрс”-ийн “ялгуун” жишээг сана. Айдасгүй болж байгаа биз дээ. Тэгэхээр тэрбум, тэрбумаар хулгай хийж чадаж байж та “хуулиар дархлагдсан дархан эрхт хулгайч” хэмээх хамгийн эрхэм алдарт хүрэх юм. Дархан ийм эрхтэй болсон бол хууль танд хамгийн ашигтайгаар үйлчилж эхлэх болно. Үүнийг батлах жишээг өнөө цагт “шилийн сайн эр” гэхээ байгаад“төрөөс төрсөн тэрбумтан” хэмээн илүүяруу сонсголонтойгоор нэрлэн алдаршуулах болсон нөхдийн үйлдэл цаг ямагт харуулж байгаа билээ. Ингээд танд миний зөвөлгөө хүрлээ.
Та сайн бодоорой! Ерөөсөө бодоод байх тусам хууль өөрөө шударга байх үндэслэлгүй санагдах болно. Надад яг ингэж санагддаг юм. Яагаад гэвэл манай Монголд хуулийг “дархлагдсан хулгайч” нар санаачилж, бас баталдаг болсон шүү дээ. Тэгэхээр миний зөвлөсний дагуу байж чадсан хэнд ч хууль “аймшигтай” биш билээ. Миний зөвөлгөөг дагахгүй бол хууль өөрт чинь яг одоо “үйлчилж” байгаа шигээ цаашдаа ч үйлчилсээр байх болно. Та ядуу хэвээрээ байна. Монгол Улсад маш хурдан баяжиж байгаа ихэнхи хүмүүсийн практикаар шалгагдсан ҮНЭН энэ болой.