Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн билээ. Шүүхээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.
Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулжээ.
Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож, 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн, нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэсэн байна