Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ дахь МАН-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Хуулийн дагуу уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэнэ.